Formalization of the Informal Economy Project (Phase II)
Жижиг, дунд аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сайжруулах нь сэдэвт cургалтын багц
Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд улс орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг. Харин тэдэнд хүний болон санхүүгийн нөөц дутмаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд (ХАБЭМ)-ийн талаарх ойлголт, мэдлэг тааруу, сургалтад тогтмол хамрагдах боломж хомс байдгаас шалтгаалан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол өндөр байх хандлага ажиглагддаг.
ХАБЭМ-ийн өндөр стандарттай, эрүүл, аюулгүй орчинд ажилладаг, урам зоригтой ажилтнуудтай компаниуд хамгийн амжилттай, өрсөлдөх чадвартай, бүтээмж өндөртэй байдаг.
ОУХБ-ын Албан бус эдийн засгийг албажуулах төсөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран ОУХБ-ын энэхүү сургалтын багцыг Монгол хэлнээ хөрвүүлэн гаргаж байгаа ба уг сургалтын багц материал нь жижиг, дунд аж ахуйн нэгжийн ажилтнууд, ажил олгогчид, удирдах албан тушаалтнуудад ХАБЭМ-ийн үндсэн зарчим, ойлголт, үйл явц, арга хэрэгслийг танилцуулах зорилготой. Ингэснээр аж ахуйн нэгж бүр эрүүл, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлж, ХАБЭМ-ийн нөхцөлийг тасралтгүй сайжруулдаг болох юм.
Уг сургалтын багц материал нь:
- Суралцагчийн гарын авлага,
- Сургагч багшид зориулсан удирдамж, хичээлийн танилцуулгаас бүрдэж байна.