Монгол Улсын барилгын салбар дахь хөдөлмөрийн нөхцөл: Тоон болон чанарын судалгааны дүн
Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох уг судалгааг тоон болон чанарын аргыг хослуулан гүйцэтгэж, тайланг боловсруулан гаргалаа. Судалгааны дүнгээс харахад барилгын салбарт хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд салбарт ажиллаж буй бүх хүний эрхийг хамгаалах, хөдөлмөрийн хэм хэмжээг салбарын түвшинд мөрдүүлэх шаардлага нэн яаралтай тулгамдсан асуудал болох нь тодорхой байна.
Барилгын салбар үндсэндээ албан бус хэвшлийн шинжтэй хэвээр байна. Судалгааны явцад барилгын салбарт ажиллагчдын дунд албадан хөдөлмөрийн нөхцөл байдал болон түүнд ойролцоо шинжүүд буй эсэхийг тодруулах зорилгоор 220 ажилтнаас асуумж авсан. Үүний үр дүнд олон улсын тодорхойлолтын дагуу албадан хөдөлмөр эрхэлж болзошгүй нөхцөл байдал зарим ажиллагсдын хувьд ажиглагдав.
Мөн салбарт хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн тэвчишгүй нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудлыг орхигдуулсан зэрэг олон хүндрэл байсаар байгааг онцлон тэмдэглэв. Эдгээр асуудлын үндэс нь хөдөлмөрийн хууль тогтоомж бүрэн хэрэгждэггүй, ажиллагсдын төр засагтаа итгэх итгэл сул, хөдөлмөрийн муу нөхцөлөө “байх ёстой хэвийн зүйл” гэж хүлээн зөвшөөрөх хандлагатай холбоотой байна.
Түүнчлэн, салбарт үйлдвэрчний эвлэл, ажилтны төлөөллийн тогтолцоо байхгүй, эсвэл маш бага байгаа нь албан бус хэвшилд ажиллаж буй ажилтнуудын эрх ашгаа хамгаалах, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахын төлөө нэгдсэн дуу хоолой гаргах боломжийг ихээхэн хязгаарлаж байна.
Additional details
References
- DOI: https://doi.org/10.54394/INMA2972
- ISBN Print: 97892204296709
- ISBN Web PDF: 9789220429716