Төслийн хүрээнд туршсан загвар, сайн туршлагын тайлан
Энэхүү тайланд ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн Монгол улсад 2005 оны 10 дугаар сараас 2010 оны 5 дугаар сар дуустал хэрэгжүүлсэн “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдтэй тэмцэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хугацаат арга хэмжээний төсөл”-ийн хүрээнд бий болсон сайн туршлагуудыг тодорхойлж, баримтжууллаа.
Content also available in:
English
Тайлан дараах асуудлуудад анхаарал хандуулав. Үүнд:
1) Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах орон нутгийн түвшний үйл ажиллагааг залуурдах, зангидахад чиглэгдсэн “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах орон нутгийн хэмжээний нэгдмэл үйл ажиллагааны загвар”-ыг нийслэл болон сонгосон аймгуудад хэрхэн ашиглаж, хэрэгжүүлсэн байдал, уг загварын давуу болон сул тал, сургамжийг баримтжуулж, улмаар уг загварыг цаашид бусад орон нутагт түгээн дэлгэрүүлэх үндэслэлийг гаргах;
2) АЙПЕК хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны сайн туршлагуудыг үйл ажиллагааны тодорхой чиглэлээр ангилан танилцуулах;
3) Зарим сайн туршлагыг хэрэгжүүлсэн үйл явц, үр дүн, сургамжийг илүү дэлгэрэнгүй баримтжуулан түгээх зэрэг болно.