Албан бус эдийн засгийг албажуулах төсөл

Ажлын зохион байгуулалтыг сайжруулж, хөршийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь

Хөдөө аж ахуйн салбар нь улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн нийтэд ажиллах хүчний 28.5 хувийг эзэлж байна.

Content also available in: English español

Хөдөө аж ахуйн салбарын ажилтнууд ажил дээрээ олон төрлийн аюул, эрсдэлтэй тулгарч байдаг. Байгалийн хүнд нөхцөл, буруу хийцтэй багаж хэрэгсэл, цаг агаарын эрс тэс нөхцөл, бие чилэх байрлалд ажиллах зэргээс шалтгаалан ослын эрсдэл улам бүр нэмэгддэг бөгөөд энэ нь ихэвчлэн алслагдсан газар, хөдөө орон нутагт ажиллаж амьдрахтай холбоотой байдаг.


Ажлын зохион байгуулалтыг сайжруулж, хөршийн хамтын ажиллагааг бэхжүүлэх (WIND) сургалтын хөтөлбөрийг дэлхийн олон оронд хөдөө аж ахуйд ажиллагчид өөрсдийн аюулгүй байдал, эрүүл мэндээ хамгаалахад хэрэгжүүлж ирсэн.
Энэхүү WIND гарын авлагын шинэчилсэн хувилбарт КОВИД-19 зэрэг биологийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар бүлэг нэмж тусгасан бөгөөд ОУХБ-ын Албан бус эдийн засгийг албажуулах төслийн дэмжлэгтэйгээр Монгол хэлнээ орчуулан та бүхэнд хүргэж байна.