Стратеги төлөвлөх аргачлал

Хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны стратегийг төлөвлөх аргачлалыг танилцуулах семинар

Энэхүү семинар нь МХЕГ болон нийгмийн түншлэгч талуудын төлөөлөгчдөд “ОУХБ-ын хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны стратегийг төлөвлөх аргачлал”'-ыг танилцуулах зорилготой.

Content also available in: English
Европын Холбооны санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн нэг үндсэн зорилго нь хөдөлмөрийн хяналтын чадавхыг бэхжүүлэх замаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэж байна. Энэ хүрээнд ОУХБ-аас эдийн засгийн зорилтот салбарууд, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн хамгийн анхаарал татсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх стратегийн шинэ загвар нь байнга хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн ертөнцөд хөдөлмөрийн хяналтын байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих чиглэлд илүү их үүрэг хүлээхийн зэрэгцээ хязгаарлагдмал нөөц, эрх мэдлийнхээ хүрээнд олон талын оролцоотойгоор урьдаас тооцсон, зорилтот, тусгай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар үр дүнд хүрэх шинэ аргачлал юм.

ОУХБ-ын энэхүү стратеги нь үйл ажиллагааны төлөвлөлтөд хамаарах бөгөөд МХЕГ-ын хөдөлмөрийн хяналтын хүрээнд тодорхойлсон дунд хугацааны стратегийг хэрэгжилтэд хувь нэмрээ оруулна.

Семинараар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны стратеги төлөвлөлтийн талаарх ойлголт, практик үр нөлөөг танилцуулж, уг аргачлалыг бусад улс орны хөдөлмөрийн хяналтын албад хэрхэн ашиглаж буй туршлагаас хуваалцахын зэрэгцээ төслийн хүрээнд талууд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэх юм.

Семинарт МХЕГ, МҮЭХ, МАОЭНХ, ХНХЯ болон ОУХБ-ын төлөөлөл 25 хүн оролцоно.

🇪🇺ЕХ-ны санхүүжилттэй “ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслийн хүрээнд МХЕГ/ОУХБ-ын “Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хөдөлмөрийн хяналтын стратеги загварыг танилцуулах вебинар” болов. #TХЗТХ #EUBudgetSupport pic.twitter.com/QgvLCuhkiq

— ILO Mongolia (@ilo_mongolia) July 2, 2021

Related content

Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл

НҮБХХ, ОУХБ, ХХААБ-ын хамтран хэрэгжүүлж буй төсөл

Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл