Зохистой хөдөлмөр ба худалдаа

Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүүхдийн хөдөлмөр ба нийгмийн хамгаалал” контентын уралдааныг амжилттай зохион байгууллаа

Жил бүрийн 6-р сарын 12-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (МУБИС) Нийгмийн ажил арга зүйн тэнхим Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төсөлтэй хамтран "Хүүхдийн хөдөлмөр ба нийгмийн хамгаалал" сэдвийн хүрээнд их дээд сургуулийн оюутнуудын дунд 2022 оны 3-р сарын 1-нээс 6-р сарын 10-ны өдрүүдэд контентын уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Content also available in: English
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ОУХБ-ын [email protected] хаягаар холбогдоно уу.Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ОУХБ-ын [email protected] хаягаар холбогдоно уу. Уралдаанд Улаанбаатар хотын их дээд сургуулиудын 1-4 р курсийн багш, нийгмийн ажилтан, хууль сахиулах, анагаах, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудын 120 гаруй ганцаарчилсан болон хамтын бүтээлүүдийг 5 төрлөөр (эсээ, инфографик, бичил судалгаа, видео, фото зургийн) хүлээн авч, сонгон шалгаруулжээ.

Шалгарсан бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл доорх холбоосууд дээр дарна уу.

"Фото" төрлөөр шалгарсан уран бүтээлүүд

"Видео" төрлөөр шалгарсан уран бүтээлүүд

"Эсээ" төрлөөр шалгарсан уран бүтээлүүд

"Бичил судалгаа" төрлөөр шалгарсан уран бүтээлүүд

"Инфографик" төрлөөр шалгарсан уран бүтээлүүд

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ОУХБ-ын [email protected] хаягаар холбогдоно уу.