Албан бус эдийн засгийг албажуулах төсөл
Дижитал хөдөлмөр эрхлэлтийн дүн шилжилгээ хийх удирдамж
Энэхүү удирдамж нь дижитал хөдөлмөр эрхлэлтийн олон талт хэмжээсийг үнэлэх, шинжлэх, ойлгох цогц аргачлал юм.
Энэхүү удирдамж нь дижитал хөдөлмөр эрхлэлтийн олон талт хэмжээсийг үнэлэх, шинжлэх, ойлгох цогц аргачлал бөгөөд бодлого боловсруулагчид, судлаачид, статистикчид, мэргэжилтнүүдийн хувьд үнэн зөв, найдвартай мэдээлэл цуглуулах, дижиталчлалын хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөөг хэмжих, түүнчлэн шинээр үүсэж буй асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэх, бүх хүн, тэр дундаа нутаг орноосоо дайжсан хүн ам, залуучууд, ахмад ажилтнууд, албан бус ажиллагчдыг зохистой хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад чиглэсэн бодлогыг нотолгоонд суурилан боловсруулах замын зураглал нь болно.
Дижитал эдийн засаг нь хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүдийг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжих боломжийг авчрахын зэрэгцээ дижитал хуваагдал, хөдөлмөр эрхлэлтийн баталгаагүй хэлбэрүүд, хөдөлмөр эрхлэлтийн уламжлалт бүтцийн алдагдал зэрэг олон янзын сорилтыг ч дагуулж байна. Ийм учраас ОУХБ дижитал хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ хийх удирдамж гаргаж, дижитал эдийн засгийн боломжийг үр дүнтэй ашиглахын зэрэгцээ үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулахад нь гишүүн орнуудын түншлэгч болон бусад хамтрагч талуудад дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Нийгмийн шударга ёс, тэгш эрх, ажилчдын эрхийг хамгаалах зарчимд тулгуурласан энэхүү удирдамж нь дижиталчлалын хүрээнд зохистой хөдөлмөрийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй ажлын орчныг бүрдүүлэхийн ач холбогдлыг онцолдог. Эдгээр зарчмыг баримталснаар улс орнууд дижитал технологийн чадавхыг үр ашигтайгаар ашиглаж, хөдөлмөрийн ертөнцийг хүртээмжтэй, тогтвортой, уян хатан болгох боломжтой.
Энэхүү баримт бичиг нь дэлхийн өнцөг булан бүрээс шинжээчид, сонирхогч талуудыг оролцуулан хийсэн өргөн хүрээтэй судалгаа, зөвлөгөөн, хамтын ажиллагааны үр дүн юм. Үүнд дижитал хөдөлмөр эрхлэлтийг болон түүний хувь хүн, аж ахуйн нэгж, нийгэмд үзүүлэх нөлөөллийг шинжлэхэд зориулсан хамгийн сүүлийн үеийн ойлголт, шилдэг туршлага, аргачлалуудыг нэгтгэсэн болно. Удирдамжийн агуулгыг ОУХБ-аас Уганда улсад хэрэгжүүлсэн туршилтын үр дүнгээр баяжуулсан бөгөөд туршилтын хүрээнд урьдчилсан шинжилгээ, оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт, кейс судалгааг хийсэн юм. Туршилтыг ОУХБ-ын PROSPECTS opportunity сангийн “Гиг эдийн засаг дахь дүрвэгсэд болон хүлээн авагч орон нутгийн иргэдийн дэмжлэг, оролцоо, хамгааллыг сайжруулах нь” төсөлтэй хамтран явууллаа.
Additional details
Author(s)
- Drew Gardiner & Steven Tobin