Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл
Хөдөлмөрийн хяналтын ерөнхий зарчмын талаарх удирдамж
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хяналтын ерөнхий зарчмуудын тухай удирдамжийн зорилго нь орчин үеийн туршлага, сорилт бэрхшээлд үндэслэн ОУХБ-ын 81, 129 дүгээр конвенц, ОУХБ-ын 20 дугаар зөвлөмжид тусгагдсан үндсэн зарчмуудын талаар техникийн нарийвчилсан зааварчилгаагаар гишүүн орнуудыг хангахад оршино.
Удирдамжийг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний агуулга, бэлтгэл ажил, тэдгээрийг баталсан Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын чуулганы тэмдэглэл, Конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах шинжээчдийн хорооноос гаргасан хөдөлмөрийн хяналтын тухай тухай зургаан Ерөнхий судалгаа, түүнчлэн Бага хурлын бусад холбогдох шийдвэрүүдэд үндэслэн боловсруулсан.
Энэхүү удирдамжийг "Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл"-ийн хүрээнд орчуулж, хэвлэн гаргалаа.
Informação adicional
Referências
- ISBN: 9789220375112
Conteúdo relevante
НҮБХХ, ОУХБ, ХХААБ-ын хамтран хэрэгжүүлж буй төсөл
Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл