ОУХБ-аас гаргасан Пневмокониозын радиологийн олон улсын ангилал
9 аравдугаар сар 2026
Ангилал нь үйлдвэрлэлийн орчны тоосоор амьсгалсны улмаас рентген зурагт уушгинд илрэх эмгэг өөрчлөлтийг системтэйгээр тайлбарлаж, бүртгэх зорилготой. Үүнийг ямар ч төрлийн пневмокониозын үед цээжний араас-урагш байрлалд авсан рентген зурагт илрэх өөрчлөлтийг ангилахад ашиглана.
ОУХБ-ын ангиллын зорилго пневмокониозын үед рентген зурагт уушгинд илрэх эмгэг өөрчлөлтийг энгийн, давтагдахуйц байдлаар кодлоход оршино. Энэхүү ОУХБ-ын ангиллыг олон улсад тархвар зүйн судалгаа хийх, үйлдвэрлэлийн тоостой орчинд ажилладаг хүмүүст эрүүл мэндийн тандалт, судалгаа хийх болон эмнэл зүйн зорилгоор хэрэглэнэ.
ОУХБ-ын ангилал нь ОУХБ-ын Пневмокониозын радиологийн олон улсын ангиллыг ашиглах зааврын удирдамж болон багц стандарт рентген зурагнуудаас бүрдэнэ. Удирдамж нь ангиллын аргачлалыг стандартжуулах, олон улсад пневмокониозын тоо мэдээ, судалгааны тайлангийн харьцуулалтыг хөнгөвчлөх зорилгоор боловсруулсан техникийн хэвлэл юм.
ОУХБ-аас гаргасан пневмокониозын радиографийн олон улсын ангиллыг ашиглах зааврын 2022 оны шинэчилсэн хувилбарт дижитал аргаар гаргаж авсан радиографийн стандарт зурагны шинэ багц дагалдана. Энэхүү дижитал зургийн шинэ багц нь өмнөх 2011 оны хэвлэлд ашиглаж байсан дижитал аналог стандарт зургийг орлоно.
• Set of digitally acquired radiographic standard images in DICOM format
ОУХБ-ын радиографийн стандарт зураг нь эмнэлгийн орчинд тохирсон оношилгооны дэлгэцтэй орчинд ангиллын зорилготой ашиглах DICOM хэлбэрээр гарсан.
DICOM зурагнуудыг эмнэлгийн дүрс унших програм хангамжаар эсвэл DICOM харагчаар харах ёстой.
• Set of digitally acquired radiographic standard images in JPEG format
ОУХБ-ын радиографийн стандарт зурагнууд нь сургалтын зорилгоор, эсвэл мэдээлэл өгөх илтгэлд зориулсан болон эмнэл зүйн бус орчинд харах зориулалттайгаар JPEG хэлбэрээр гарсан. JPEG хэлбэрийг ангиллын зорилгоор ашиглахгүй.
JPEG зурагнуудыг бүх төрлийн дүрс харах програм хангамж, цахим хөтөч эсвэл албан хэрэгцээний програм хангамжаар харж болно.
Хэрэглэгчдэд анхны эх сурвалжийг нь зохих ёсоор дурьдаж, зургийг хуулбарлахыг зөвшөөрнө.