Joint UNDP, ILO and FAO project

Төслийн удирдах зөвлөлийн анхны хурлаа цахимаар зохион байгууллаа.

30 гуравдугаар сар 2021

Content also available in: English
Ковид-19 цар тахал Монгол Улсын эдийн засагт, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ажиллах хүч их шаарддаг салбаруудад хүндхэн сорилтуудыг бий болгож байна. Түүгээр ч зогсохгүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн эмзэг бүлэгт илүү хүндээр тусч улмаар Монгол Улсаас Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхийн төлөө гаргасан ахиц дэвшилд ухралт гарах эрсдэл бий болоод байна.

Энэ хүнд үед Европын Холбоо (ЕХ)-ноос Монгол Улсад үзүүлж буй 50.8 сая еврогийн төсвийн дэмжлэгийг дагалдсаан техник туслалцааны "Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төсөл нь 2020 оны 12-р сараас хэрэгжиж эхэлсэн. Уг төсөл нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай тайлагналтай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран төслийг 2021-2024 онд хэрэгжүүлнэ. Мөн Монгол Улсын Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, УИХ, Үндэсний аудитын газар, иргэний нийгмийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар даргалсан төслийн Удирдах зөвлөлийн анхдугаар хурлаар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг баталлаа. Хуралд төслийн удирдах зөвлөлийн гишүүд болох хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

"Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэг томоохон зорилт бол халамжаас хөдөлмөрт шилжих юм. Энэхүү зорилттой уялдсан төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Ялангуяа мэргэжлийн боловсролын сургалтад түшиглэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь маш чухал асуудал юм. Төслийн хүрээнд эмзэг бүлгийн иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг зорьж байгаа нь тэгш бус байдлыг устгах тухай Тогтвортой хөгжлийн зорилт 10-тай уялдаж байна. Энэхүү төслийн Удирдах зөвлөлийн хурлыг хамтран даргалах болсонд таатай байна." хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хурлыг нээж хэлсэн үгэндээ дурьдсан юм.

"Цар тахлын хүнд хэцүү цаг үед Европын Холбоо Монгол Улсыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахад бэлэн байна. Бид хүчтэй, уялдаатай түншлэлийнхээ хүрээнд улам эрчимжсэн бодлогын яриа хэлэлцээ болон шинэчлэлийн санхүүжилтийн хоосон орон зайг багасгах чиглэлд хамтран ажиллахдаа таатай байх болно. Бүх түншүүддээ энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх эрч хүч, урам зоригийг хүсье" хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа нээлтийн үгэндээ онцоллоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич "Энэхүү төслийн хүрээнд хийгдэх шинэчлэлүүд нь нарийн төвөгтэй, олон талт байдлаас үүдэн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх оролцогч байгууллагуудын болон салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайн байх нь маш чухал юм. Монгол Улсын итгэлт түншийн хувьд мөн хөгжлийн шийдлийг санаачлагч, хэрэгжүүлэгчийн хувьд, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх түншүүдтэйгээ хамтран ажиллах болно" гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Related content

Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл

НҮБХХ, ОУХБ, ХХААБ-ын хамтран хэрэгжүүлж буй төсөл

Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл

Төслийн товч танилцуулга

Төслийн товч танилцуулга

Relevant projects

Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл

НҮБХХ, ОУХБ, ХХААБ-ын хамтран хэрэгжүүлж буй төсөл

Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл