Нийгмийн хамгаалал

Монгол малчдын нийгмийн хамгаалалд хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогын хувилбарууд

Малчдыг нийгмийн хамгаалалд хамруулахад саад болж буй тодорхой бэрхшээл, сорилтуудыг тус бодлогын хураангуйд онцолж байна. Түүнчлэн олон улсын туршлага, ОУХБ-ын нийгмийн хамгааллын хэм хэмжээ, зарчимд тулгуурлан хамрагдалтыг нэмэгдүүлж болох бодлогын зарим хувилбаруудыг авч үзлээ.

Content also available in: English
2020 онд малчдын 16.4% нь нийгмийн даатгалд хамрагдсан байв. Харин албан журмаар хамрагдах ёстой хэдий ч эрүүл мэндийн даатгалд малчдын дөнгөж 25.1% нь хамрагдсан байжээ. Малчид болон тэдний гэр бүл эрүүл, аюулгүй амьдарч, нийгэмдээ баялаг бүтээлцэж, бэлгэдлийн үүргээ гүйцэтгэхэд нь нийгмийн болон эрүүл мэндийн хамгаалал тун чухал.

Одоогийн хууль эрх зүйн хүрээнд хөдөлмөрийн насны малчдыг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж үзэн нийгмийн даатгалд сайн дураар хамруулахаар зохицуулсан байна. Харин эрүүл мэндийн даатгалд бүх хүн албан журмаар хамрагдана. Нийгмийн даатгалд хамрагдвал урт хугацааны тэтгэвэр, богино хугацааны тэтгэмж олгохоос гадна ажил мэргэжлийн холбоотой аюул эрсдлийг ч хамруулдаг. Эрүүл мэндийн даатгалаас амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, зарим эмчилгээ, үйчилгээний зардлын төлбөрийг хариуцдаг. Малчдын эдгээр даатгалд хамрагдалт ийм бага байгаа нь нэг талаас яах аргагүй энэ бол Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй нэг онцлог сорилт болохыг, нөгөө талаас одоогийн зохицуулалтдаа яаралтай өөрчлөлт оруулж, малчдыг бүрэн хамруулах шаардлагатайг харуулж байна.