ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн тухай конвенц(1930)-ийн 2014 оны протоколд нэгдэн орох боломжийн талаарх танилцуулга

Content also available in: English
Дүгнэлт

Албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийг үр дүнтэй, тууштай таслан зогсооход чиглэсэн үндэсний бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, тэр дундаа албадан хөдөлмөрлүүлэх зорилгоор хүн худалдаалахын эсрэг авах тусгай арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх гэсэн Албадан хөдөлмөрийн тухай протоколын үндсэн шаардлагыг хангахуйц арга хэмжээнүүдийг Монгол Улс авсан байна. Гэхдээ хөдөлмөрийн удирдлагын эрх бүхий байгууллагууд, тэр дундаа хөдөлмөрийн хяналтыг 203 дугаар зөвлөмжид “хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангуулах, албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн хохирогчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд ажилладаг бусад байгууллагуудтай хамтран ажиллахад шаардагдах эрх мэдэл, хөрөнгө нөөц, сургалтаар хангах” гэж заасны дагуу бэхжүүлж сайжруулах хэрэгцээ байгаа нь ажиглагдаж байна.

Тухайн зорилгодоо хүрэхийн тулд үндэсний бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг шаарддаг бусад конвенц, тухайлбал Монгол Улсын нэгдэн орсон 100, 111, 122, 182 дугаар конвенциудын нэгэн адил КЗХХШХ-оос протоколын практик хэрэгжилтийн талаар нэмэлт мэдээлэл хүсэж магадгүй юм. Энэ тохиолдолд шаардагдах мэдээллийг гаргах боломжтой гэж үзэж байна. Хэрэгжилтийг ийнхүү хянахын учир нь хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээгээ боловсруулах, хүрсэн үр дүнг нь үнэлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийхэд оршдог юм.