Албан бус эдийн засгийг албажуулах төсөл

Хүнд суртлын индекс ба өртөг - Бодлогын хураангуй

Төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал алхам юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид төрийн байгууллагуудаас авдаг зөвшөөрөл, бүртгэл, лавлагаа зэрэг үйлчилгээний явцад олон шат дамжлага, тодорхой бус дүрэм журам мөрдөх, хугацаа алдах зэрэг хүнд сурталтай тулгарсаар байна. Энэ нь бизнес эрхлэх зардлыг нэмэгдүүлж, итгэлцлийг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна.

Content also available in: English

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) нь бизнесийн эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, илүү өрсөлдөх чадвартай, таатай бизнесийн орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай ажилладаг байгууллага юм. МҮХАҮТ нь ОУХБ-тай хамтран 2024 онд "Хүнд суртлын индекс ба өртөг" судалгааг хийсэн ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 975 бизнес эрхлэгчид, тэр дундаа бичил, жижиг бизнес эрхлэгчдийг мөн хамруулав. Судалгаагаар төрийн үйлчилгээтэй холбоотой бизнес эрхлэгчдэд тулгарч буй сорилт, саад бэрхшээлийг тодорхойллоо.

Энэхүү баримт бичиг нь судалгааны гол үр дүнг танилцуулж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмжийг дэвшүүлж байна. Монгол улсад бизнес эрхлэхэд тулгардаг гол бэрхшээлийн нэг бол төрийн үйлчилгээний төвөгтэй, удаан, давхардсан үйл явц, мөн мэдээллийн ил тод бус байдал, бодлогын тогтворгүй орчин юм. 2024 оны “Хүнд суртлын индекс ба өртөг” судалгаагаар бизнесийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс 2.85 оноотой байгаа нь 2021 оны судалгаанаас бага зэрэг сайжирсан хэдий ч 2018 оны цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй хэвээр байна.

Additional details

Author(s)

  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Related content

Нийгмийн хамгааллын хамрах хүрээг өргөтгөх захиргааны шийдлүүд
ISSA Guideline cover in Mongolian

Албан бус эдийн засгийг албажуулах төсөл

Нийгмийн хамгааллын хамрах хүрээг өргөтгөх захиргааны шийдлүүд

Суралцагчийн гарын авлага: Бизнесээ албан ёсоор эрхэлье сургалтын хөтөлбөр
comic

Албан бус эдийн засгийг албажуулах төсөл

Суралцагчийн гарын авлага: Бизнесээ албан ёсоор эрхэлье сургалтын хөтөлбөр

Сургагч багшийн гарын авлага: Бизнесээ албан ёсоор эрхэлье сургалтын хөтөлбөр
Comic

Албан бус эдийн засгийг албажуулах төсөл

Сургагч багшийн гарын авлага: Бизнесээ албан ёсоор эрхэлье сургалтын хөтөлбөр

Хүнд суртлын индекс ба өртөг судалгааны тайланг танилцуулаа

Албан бус эдийн засгийг албажуулах төсөл

Хүнд суртлын индекс ба өртөг судалгааны тайланг танилцуулаа