ОУХБ-АЙПЕК Төслийн үр дүнгийн тайлан (2005-2010)

Тайланд ОУХБ-аас Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрөөр АНУ-ын Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр Монгол улсад хэрэгжүүлсэн "Хүүхдийн хөдөлмөрийг устгах үндэсний хугацаат дэд хөтөлбөрийг дэмжих төсөл"-ийн дэмжлэг, үйл ажиллагааны гол үр дүнг тусгасан болно.

Content also available in: English
Төсөл нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний хэмжээний үйл ажиллагааг дэмжих эерэг орчныг бэхжүүлэх, хөдөлмөр эрхэлж байгаа болон эрхлэх эрсдэлтэй охид хөвгүүдийг хөндийрүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн орон нутгийн нэгдмэл үйл ажиллагааны загварыг туршиж, түгээн дэлгэрүүлэх зорилготой байлаа. Хөдөлмөр эрхэлж буй болон эрхлэх эрсдэлтэй хүүхдэд чиглэсэн шууд туслалцаа, үйлчилгээний хөтөлбөрүүдийг Улаанбаатар хот, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Төв аймагт хэрэгжүүлж, уул уурхай, хогийн цэг, зах, гудамжин дахь хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн бэлгийн мөлжлөг, хөдөө аж ахуй дахь хүүхдийн хөдөлмөрт анхаарал хандуулсан юм.