Нийгмийн хамгаалал
Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ: Нийгмийн хамгааллын хөтөлбөрт суурилсан хандлагаас системийн хандлагад шилжих нь
Энэхүү судалгаа нь Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд дүн шинжилгээ хийж, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, нийгмийн түншлэгч байгууллагуудад хүргүүлсэн болно.
Content also available in:
English
Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар нийгмийн хамгааллын хамралтыг өргөжүүлэхийг тууштай зорьж, нийгмийн хамгааллын төсөв, зарлагыг нэмэгдүүлж иржээ. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг 2016 онд, “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 2020 онд тус тус батлан гаргаж, нийгмийн хамгааллын тогтолцоогоо боловсронгуй болгох үүрэг амлалтаа баталгаажуулсан юм. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын нэг үндсэн зорилтыг “Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ” хэмээн тодорхойлжээ. Энэхүү зорилтын хүрээнд нийгмийн даатгалд хамрагдсан хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэтгэврийн даатгалын олон давхаргат тогтолцоонд шилжиж, нийгмийн халамжийн үйлчилгээнд хүн амын эмзэг бүлгүүдийг бүрэн хамруулахаар заасан байна.
Гэтэл гадаад орчин ч, түүнийг дагаад нийгмийн хамгааллын тогтолцоонд тулгарч буй сорилтууд ч байнга хувьсан өөрчлөгдөж байна. Уур амьсгалаас үүдсэн цочролын давтамж, хор уршиг нэмэгдэж байгаа нь Монгол Улсын хувьд ихээхэн нөлөө үзүүлж байна. Нийт өрхийн 30 орчим хувийг эзэлж буй малчин өрхүүд нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа залгуулдаг тул уур амьсгалаас үүдсэн цочролд онцгой өртөмтгий байдаг. Ган, зудын уршгаар мал хорогдох эрсдлийг бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авч, гамшгаас урьдчилан сэргийлэх, удирдан зохицуулах асуудалд анхаарал хандуулсаар байгаа хэдий ч өсөн нэмэгдэж буй уур амьсгалаас үүдсэн цочролын үр дагавраас эмзэг бүлгийн өрхийг хамгаалах талаар тодорхой зохицуулалт нийгмийн хамгааллын тогтолцоонд алга байна.

Additional details
References
- ISBN Web PDF: 9789220360279