Social security
Монгол Улсын бодлогын хураангуй: ОУХБ-ын Нийгмийн хамгааллын (доод хэм хэмжээний) тухай 1952 оны 102 дугаар конвенцид нэгдэн орох нь
Энэхүү хураангуйд ОУХБ-ын Нийгмийн хамгааллын (доод хэм хэмжээний) тухай 1952 оны 102 дугаар конвенц болон түүнд Монгол Улс нэгдэн орох боломж, давуу талын талаар танилцуулав.
Content also available in:
English
ОУХБ-аас батлан гаргасан нийгмийн хамгааллын хамгийн гол конвенц болох 102 дугаар конвенц нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн хамгааллын үзэл баримтлалыг тусгасан бөгөөд үүгээрээ улс орнууд үндэснийхээ түвшинд нийгмийн хамгааллын цогц тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ашиглах үндсэн арга хэрэгсэл, бүсийн болон олон улсын түвшинд баримтлах жишиг болдог юм.
Олон Улсын Хөдөлмөрийн Товчооноос конвенцийн бүлэг тус бүрт тусгагдсан шаардлагуудтай үндэсний хууль тогтоомж хэр нийцэж буйг харьцуулан судалсан үнэлгээгээр Монгол Улс эрх зүйн хувьд тус конвенцид нэгдэн орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ (II бүлэг), өвчилсний тэтгэмж (III бүлэг), үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж (VI бүлэг), ажилгүйдлийн тэтгэмж (IV бүлэг), гэр бүлийн тэтгэмж(VII бүлэг), эхчүүдийн тэтгэмж(VIII бүлэг)-ийн хүрээнд үүрэг хүлээх боломжтой гэж дүгнэсэн байна.

Related content
Social protection on assessment based national dialogue: Definition and cost of a social protection floor in Mongolia (In Mongolian)

Нийгмийн хамгааллын (доод хэм хэмжээний) тухай 1952 оны (102 дугаар) конвенцид нэгдэн орох боломжийг тодорхойлох зорилгоор нийгмийн...