Violence and harassment
Дарамт, хүчирхийлэлгүй ажлын байр: Ажил олгогч эздэд зориулсан практик удирдамж, гарын авлага
Энэхүү гарын авлага нь 2019 онд батлагдсан ОУХБ-ын дарамт, хүчирхийллийн тухай конвенц (№190) болон түүнийг дагалдан гарсан Зөвлөмж (№206)-үүдийн дагуу ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, бизнест оролцогчдод тохиолдож болох эрсдэлийг бууруулж зөв удирдах, дарамт хүчирхийллээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг байгууллага дээрээ зохион байгуулахад туслах, мэдээлэл өгөх, бусдын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн болно.
Тус гарын авлагаас хөдөлмөрийн хүрээн дэх дарамт, хүчирхийлэл гэж юу болох ойлголт, тодорхойлолт, төрөл хэлбэрийн тухай, түүнийг хэрхэн илрүүлэх, сэргийлэх арга зам, ажлын байранд мөрдөж буй эрх зүйн орчин, дүрэм журамд дарамт хүчирхийлэлгүй байх асуудлыг хэрхэн тусган шийдвэрлэж байгаа бусад орны бизнесийнхний жишээ, энэ чиглэлээр ажил олгогчийн гүйцэтгэх үүрэг хариуцлага, авч хэрэгжүүлэх шаардлагатай, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний хэлбэр, туршлага зэрэг олон бодит мэдээлэл, зөвлөмжийг олж авах юм.
Additional details
References
- DOI: N/A
- ISBN Web PDF: 978-9919-0-2021-7