Амьдрах ухааны сургалтын багц: Хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрх, үүрэг, оролцоо

“Амьдрах ухааны сургалтын багц: Хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрх, үүрэг, оролцоо” сэдэвт энэхүү сургалтын хэрэгсэл нь хүүхэд, залуучууд, тэдний гэр бүлийнхэн, ялангуяа хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөртэй нөхцөлд амьдардаг хүүхэд, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад зориулагдсан юм.

Content also available in: English
Сургалтын багцын ерөнхий зорилго нь өөрсдийн орон нутагтаа болон өөр газар шилжин суурьшиж ажиллаж, амьдрахад шаардагдах мэдлэг, ур чадварыг хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд олгоход оршино. Эдлэх эрхээ илүү сайн ойлгож, шаардагдах ур чадварыг эзэмшсэнээр амьдралынхаа чухал шийдвэрүүдийг гаргахдаа нухацтай хандаж, хамгийн өгөөжтэй ажлын боломжуудыг хайж олох, гэр бүл, орон нутаг, ажлын байрандаа үзэл бодлоо илэрхийлэх, идэвхтэй оролцох чадвар нь сайжирна.

Уг сургалтын багц нь сургалтын хөтөч болон бие даасан 11 модулиас бүрдсэн юм.

Additional details

Author(s)

  • Бусокорн Суриясарн, Нелиэн Хаспелз, Розалинда Терхсост

References

  • ISBN: 978-92-2-0325599