Албан бус эдийн засгийг албажуулах төсөл
Албан бус эдийн засгийг албажуулах цахим системийн үнэлгээ
Албан бус эдийн засгийг албажуулах төслийн 1 дүгээр үе шатын хүрээнд ОУХБ-ын дотоодын зөвлөхүүд энэхүү Албан бус эдийн засгийг албажуулах цахим системийн үнэлгээг боловсруулан гаргалаа.
Энэхүү судалгаагаар албан бус эдийн засгийг албажуулахад шаардагдах төрийн үйлчилгээний өнөөгийн процессийн шинжилгээг хийсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс цахим үйлчилгээг нэвтрүүлж байна. Үүний үр дүнд албан бусаас албан эдийн засагт шилжих, төрийн үйлчилгээний хүнд суртал, хүндрэл, төвөгшил багасч байна. Төрийн мэдээллийн e-mongolia.mn, e-business.mn, e-tax.mn, ndaatgal.mn, ejob.gov.mn зэрэг цахим системүүдтэй болж иргэд, бизнес эрхлэгчдэд цахимаар цогц үйлчилгээ үзүүлж, цаг хугацаа хэмнэн иргэд зайнаас төрийн үйлчилгээ авч байна.
Гэсэн хэдий ч шинээр хэрэглээнд нэвтэрч буй зарим системүүд буюу e-business, ejob зэрэг платформуудын хувьд байнгын хөгжүүлэлт, сайжруулалт зайлшгүй шаардлагатай байна.
Эдгээр төрийн болон хувийн хэвшлийн системүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулснаар албан бус ажиллагчид, аж ахуйн нэгжүүдийг албан эдийн засагт саадгүй шилжих боломжийг бүрдүүлнэ.
Additional details
Author(s)
- Altansukh Myagmarjav and Amartuvshin Orgodol
Related content
Албан бус эдийн засгийг албажуулах төсөл
Нийгмийн хамгааллын хамрах хүрээг өргөтгөх захиргааны шийдлүүд