Зохистой хөдөлмөр ба худалдаа
“Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулна
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлгийг 2023 оны 6-р сарын 12-ны өдрийн 8:30-15:00 цагт Блю Скай зочид буудлын “Даймонд” хурлын танхимд зохион байгуулна.
Content also available in:
English
Хэлэлцүүлгээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг 2024 он гэхэд бүрмөсөн устгах 8.7-р зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц дэвшил, тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж, цаашдын шийдэл зөвлөмжийг гаргах болно. Бодлогын зөвлөгөөний үеэр Үндэсний Статистикийн Хороо ОУХБ-ын дэмжлэгээр хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулна. Хэлэлцүүлэгт ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн ахлах мэргэжилтэн Барати Флюг оролцож, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах олон улсын туршлагын талаар мэдээлэл хуваалцана.
Уг арга хэмжээг нээж УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксел Никэйз, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Матью Ференс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг, ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн ахлах мэргэжилтэн Барати Флюг нар үг хэлнэ.
Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг дараах холбоосоор татаж авна уу: "Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлгийн хөтөлбөр