Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гурван талт үндэсний хэлэлцүүлэг
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтран хөдөлмөрийн хуулийн зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 2 сарын 14-нд зохион байгуулж байна.
Content also available in:
English
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн хууль нь 1999 онд батлагдсан бөгөөд түүний хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болж байгаа хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хуулий заалтуудыг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлэх зорилгоор шинэчлэхээр ажиллаж байна. Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх гурван талт ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ахлан ажилтан, ажил олгогч, хүний эрх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. ОУХБ нь хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн асуудлаар зөвлөж, талуудын чадавхийг бэхжүүлэх зэргээр хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд дэмжлэг үзүүлж байна.
Related content
Хамтын хэлэлцээг дэмжих, хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх тухай олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, хууль, ОУХБ-ын Монгол, Хятад...
Хамтын хэлэлцээг дэмжих, хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх тухай олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, хууль, ОУХБ-ын Монгол, Хятад...
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Монголын ажил олгогч, эздийн баримталж буй чиглэл, байр суурь, МАОЭНХ-ны Гүйцэтгэх...
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Монголын ажил олгогч, эздийн баримталж буй чиглэл, байр суурь, МАОЭНХ-ны Гүйцэтгэх...