Гурван талт хорооны гишүүдэд зориулсан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах сургалт зохион байгуулагдлаа

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа" төслийн хүрээнд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гишүүдэд зориулсан сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) -тай (ХНХЯ) хамтран 6 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулж, сургалтанд Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Өмнөговь, Архангай аймгийн болон 9 дүүргийн холбогдох хорооны гишүүд хамрагдлаа.

Content also available in: English
ОУХБ-ын нийгмийн яриа хэлэлцээ, хөдөлмөрийн харилцааны ахлах мэргэжилтэн Ёнгмо Юн, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б. Алимаа нар сургалтыг нээж үг хэлэв. Сургалтыг ОУХБ-ын зөвлөх Бенедикто Битонио, Хууль зүйн ухаааны доктор, профессор Б.Уранцэцэг, Г.Солонго зэрэг гадаад, дотоодын зөвлөхүүд төслийн багтай хамтран явуулснаараа онцлог байлаа.

Энэхүү сургалтын үр дүнд оролцогчид хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах чиглэлээр онол, практикийн өргөн мэдлэгтэй болж дадлагажин, цаашид Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хууль болон холбогдох журмыг хэрхэн хэрэглэхэд суралцсанаараа ач холбогдолтой болов.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ОУХБ-ын [email protected] хаягаар холбогдоно уу.