Зохистой хөдөлмөр ба 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр

Зохистой хөдөлмөр эрхэлснээр хүмүүс, гэр бүлүүд мөнгөтэй болж, худалдан авалт хийх замаар орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмэр оруулна. Тэдний худалдан авах чадвар нь эдийн засгийн өсөлт, тогтвортой үйлдвэрүүд, ялангуяа жижиг бизнесийн хөгжлийг дэмжиж, тэр хэрээр эргээд эдгээр нь илүү олон хүнийг ажилд авч, цалин хөлсийг нь нэмэгдүүлж, ажиллах нөхцөлийг нь сайжруулах боломжтой болно. Улмаар энэ нь татварын орлогыг нэмэгдүүлж, ажил олж чадахгүй байгаа, эсвэл ажил эрхлэх боломжгүй хүмүүсийг хамгаалах нийгмийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ.

ОУХБ-ын Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалын дөрвөн тулгуур нь ажлын байр, бизнесийг дэмжих, хөдөлмөрийн хүрээнд хүний эрхийг баталгаажуулах, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, нийгмийн түншлэлийг дэмжихэд чиглэдэг бөгөөд жендэрийн асуудал чиглэл бүрт хамаатай. Эдгээр нь тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй.