ОУХБ/Европын холбооны GSP+3 төслийн мэдээлэл

Энэхүү мэдээллийн хураангуйд төслийн үйл ажиллагааны тойм болон төслийн дэмжлэгтэй боловсруулан гаргасан материал, хэрэглэгдэхүүний талаарх мэдээллийг орууллаа.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага(ОУХБ)-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн түншүүд болон бусад оролцогч талуудтай хамтран “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний нийцэл, тайлагналтын үндэсний чадавхыг бэхжүүлэх замаар Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем(GSP+)-д Монгол Улсын статусыг тогтвортой хадгалах нь төслийн II үе шат”-ыг Европын Холбооны санхүүжилтээр 2018 оны 4 дугаар сарын 1-ээс 2020 оны 7 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжүүлэв.