Модуль 9. Мөнгөний ухаалаг хэрэглээ

Энэхүү модуль нь залуучууд, насанд хүрэгчид, ялангуяа шилжин суурьшигч болон тэдний гэр бүлд мөнгөө ухаалгаар зохистой зарцуулах, санхүүгийн шийдвэр гаргах, аюулгүй шилжин суурьших практик мэдлэг, арга ухааныг олж авахад тусална.

Эхний сэдэв нь эдийн засаг болон төсвийн үндсэн мэдлэг чадвар олгоход чиглэсэн бол хоёр дахь сэдэв нь амьдралын зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хэрхэн хуримтлал үүсгэж, санхүүгээ төлөвлөх талаар бодит алхмуудыг зааж өгнө. Сүүлийн сэдвээр оролцогчдод мөнгөө зарцуулахдаа юуг анхаарах, зардлаа хэрхэн эрэмбэлэх, өр зээлнээс хэрхэн зайлсхийх, мөн хэрхэн төлж барагдуулах талаар ойлголт өгөх болно.