Модуль 8. Хүчирхийлэл болон мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх

Энэхүү модулийн хүрээнд бэлгийн дарамт болон дээрэлхэлт, бие махбод, сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийлэл зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдийг авч үзэхээс гадна мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудлыг ярилцах болно.

Гэр бүл, ажлын байр болон боловсролын орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх, мансууруулах бодис, согтууруулах ундааны хэрэглээнээс сэргийлэх асуудалд гол анхаарлаа хандуулах болно. Дасгалууд нь дарамт, дээрэлхэлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, түүнээс сэргийлэх арга замаа олох, түүнчлэн мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэрэглэхийг тулгах, албадах тохиолдолд “Үгүй” гэж хэлж сурахад оролцогчдод туслах зорилготой.