Модуль 7. Эрүүл аж төрөх

Энэ модуль нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар өгүүлэх ба нөхөн үржихүйн суурь эрхүүд, гэр бүл төлөвлөлт, Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ), Хүний Дархлал Хомсдолын Вирус (ХДХВ), Дархлалын Олдмол Хомсдол (ДОХ)-оос хамгаалах тухай онцгойлон танилцуулна.

Төрөхийн өмнөх болон төрсний дараах асаргаа сувилгааны тухай суурь мэдээлэл мөн багтсан. Дасгалууд нь эрсдэлтэй бэлгийн харилцааны үр дагаврын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьсон болно. Нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн хэнийх нь үүрэг чухал болохыг, мөн мэдлэг мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахын чухлыг ойлгуулахад дасгалуудын гол зорилго оршино.