Модуль 6. Бэлгийн боловсрол

Энэ модулийн хүрээнд бэлгийн бойжилттой холбоотой өөрчлөлтүүдийн тухай өгүүлнэ.

Өсвөр үеийнхэн бэлгийн амьдрал, хайр сэтгэл, дотно харилцааг сонирхож эхлэх ба амьдралдаа сонголт хийх, шийдвэр гаргах шаардлагатай тулгардаг. Дасгалууд нь өсвөр үеийнхэнд зориулагдсан хэдий ч бүх насныханд хэрэглэж болно. Сэдвүүд: Бэлгийн бойжилтын үеийн бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүд, бэлгийн харилцаа, хүйсийн илэрхийлэл, дотно харилцаа, аюулгүй секс, жирэмслэхээс хамгаалах аргууд, яагаад насанд хүрээгүй охид, хөвгүүд хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж, залуугаараа эцэг эх болохоос сэргийлж байх нь зөв болохыг ойлгох болно. Сэдэв тус бүрд үндсэн агуулгатай холбоотой хэд хэдэн дасгал багтсан ба сургагч багш зорилтот бүлэгт тохирох дасгалыг сонгож болно.