Модуль 4. Гэр бүл дэх ажил үүрэг, нөөц, боломж

Энэхүү бүлгээр гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүлд байгаа нөөц, боломжоо хэрхэн ашиглах талаар үзэх болно.

Сэдэв 1-ийн хүрээнд гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй гишүүд болон охид, хөвгүүдийн хоорондын ажил үүрэг, нөөц боломжийн хуваарилалтын талаар ярилцаж дүгнэлт хийх юм. Эхний сэдвийн хүрээнд ажиллах дасгалууд нь нас болон хүйстэй холбоотой хэм хэмжээ болон үнэт зүйл нь гэр бүлийн гишүүн бүрийн хүлээх үүрэг хариуцлагад хэрхэн нөлөөлж, гэр бүлийн гишүүд гэр бүлийнхээ нөөц боломжийг ямар хэмжээнд хүртэж, хяналт тавьж байгааг харуулах болно. 2-р сэдвийн хүрээнд хүүхдийн хийж болох, хийж болохгүй ажил хөдөлмөр мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар ойлголт өгөх болно.