Модуль 2. Бидний эрх

Энэхүү модуль нь хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн суурь эрх болон эдгээр эрхтэй холбоотой үүрэг, хариуцлагын талаар танилцуулна.

Энэ модуль нь хүний эрхийг хийсвэр талаас нь бус, харин оролцогчдын өдөр тутмын амьдралтай холбож ойлгуулахад чиглэсэн юм. Оролцогчид хүний суурь эрхтэй холбоотойгоор хүлээх үүрэг хариуцлагын талаар эргэцүүлэх болно. Түүнчлэн хүний суурь эрхийг хамгаалах, суурь эрхийн зөрчилтэй тэмцэхэд хүчээ нэгтгэхийн ач холбогдлыг тусгасан болно.