Модуль 1: Өөрийгөө таньж мэдэх ба өөрийгөө тодорхойлох нь

Энэхүү модуль нь хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө тодорхойлох асуудлыг авч үзнэ.

Тус модуль нь юуны өмнө хүүхэд залуучуудад өөрийгөө болон амьдарч буй орон нутаг, нийгмийн хүрээллийг илүү сайн ойлгож үнэлэхэд туслах зорилготой. Оролцогчдод өөрийн зан төлөв, хувийн онцлог, хүсэл тэмүүлэл, түүнд хүрэх арга замаа тодорхойлох боломж олгоно. Хүүхэд, залуучууд өөрийгөө хэн болох, юу хүсэж байгаагаа мэдэх, хүн бүрийн ялгаатай байдлыг ойлгож, хүндэлж сурах нь маш чухал. Энэ модуль нь хүүхэд, залуучуудад зориулагдсан хэдий ч дасгалуудыг насанд хүрэгчдэд ч ашиглах боломжтой юм.