Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн хяналт шинжилгээ, улс орны төлөв байдал - Монгол Улс

Энэхүү тайланд зохистой хөдөлмөр, ТХЗ-той хамааралтай статистик болон эрх зүйн үзүүлэлтүүдийг тооцоолон багцалж оруулсан бөгөөд Монгол Улсын хувьд тооцоолж чадахгүй байгаа үзүүлэлт, шаардлагатай тоо мэдээллийн хэрэгцээ, хандлагыг шинжлэн судалсан болно.

Тайлангийн зорилго нь ТХЗ-ын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, тайлагнах тогтолцоог үндэсний хэмжээнд дэмжихэд оршиж байгаа юм. Зохистой хөдөлмөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шалтгааныг тодорхойлох нь цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, төлөвлөлтөнд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна.