Жендэрийн аудитын чиглүүлэгчдэд зориулсан гарын авлага ОУХБ-ын оролцоонд суурилсан жендэрийн аудитын аргачлал (2 дахь хэвлэл)

Чиглүүлэгчдэд зориулсан дахин сайжруулсан энэхүү гарын авлага нь байгууллагын хүрээнд оролцоонд суурилсан жендэрийн аудит(ОСЖА) хийх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх талаарх удирдамж, практикт зааварчилгаа юм. Гарын авлага нь ОУХБ-ын техникийн нэгжүүд, үндэсний төлөөлөгчийн газрууд, бүрэлдэхүүн хэсгүүд болон НҮБ-ын түншлэгч байгууллагуудад 2001-2012 оны хооронд ОСЖА-ыг хэрэгжүүлсэн олон удаагийн практик туршлагад тулгуурлан боловсруулагдсан.

Энэхүү гарын авлага нь чиглүүлэгчдийг аудитад хамрагдсан нэгж, байгууллагад зориулан тайлан гаргаж, гол дүгнэлт, сайн туршлага, багц зөвлөмжийг хэрхэн бичих тухай зөвлөгөө өгөх хүртэл аудитын үйл явцын үе шат бүрт хөтөлдөг. ОСЖА-ын тайлан нь жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тухайн институцийн орчинд бодлого төлөвлөлт, үйлажиллагаанд нэгтгэх стратегийн хэрэгжилтийг сайжруулах ажлыг төлөвлөх үндэс болно.

ОУХБ-ын ОСЖА нь жендэрийн тэгш байдал хэдий хэмжээгээр институцчилэгдсэнийг шалгах замаар тухайн байгууллагын жендэрийн тэгш байдлыг хангах итгэл үнэмшил, хүчин чармайлтыг дэмжихийн тулд НҮБ-ын системд боловсруулагдсан хамгийн анхны арга хэрэгсэл юм.

Уг гарын авлага нь олон байгууллагын хувьд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаандаа нэгтгэх чиглэлээр сургалт хийхдээ ашиглах үнэтэй эх сурвалж болж чадна хэмээн найдаж байна.