Эмэгтэй ажилчдын эрх ба жендерийн тэгш байдлын лавлах

Энэхүү хэвлэлд Эмэгтэй ажиллагчдын эрх ба жендэрийн тэгш байдлын лавлахын өмнөх хэвлэлийн агуулгыг өргөжүүлж, сүүлчийн хэвлэлээс хойш батлагдсан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ) чухал механизмууд, түүний дотор 2004 оны Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 92 дугаар чуулганаар батлагдсан Жендэрийн тэгш байдал, тэгш цалин хөлс, эхчүүдийг хамгаалах тухай Тогтоолыг багтаан оруулав.

Үл ялгаварлан гадуурхах, тэгш байдлыг дэмжихийг ОУХБ нь анх байгуулагдсанаасаа хойш (1919 он) үйл ажиллагааныхаа суурь зарчим болгосоор ирсэн билээ. Эдгээр зарчим нь ОУХБ-ын Зохистой хөдөлмөрийн талаар тавьж буй зорилгын нэгэн салшгүй хэсэг бөгөөд эрх чөлөө, тэгш эрх, аюулгүй байдал, хүний нэр төрийг хүндэтгэсэн орчинд зохистой, бүтээмжит хөдөлмөр эрхлэхийг дэмжин сурталчилдаг. Мянганы Хөгжлийн Зорилтууд ч мөн эдгээр зарчимд суурилсан юм. Зөвхөн албан секторт
ажиллагчид төдийгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тохиолдлын ажил эрхлэгч, албан бус секторт ажиллагчид, түүнчлэн эмэгтэйчүүд голдуу ажилладаг асран халамжлах ажил, гэрийн үйлчилгээний хөдөлмөр эрхлэгчид бүгд зохистой хөдөлмөр эрхлэх эрхтэй.