Албадан хөдөлмөрийг тодорхойлох ОУХБ-ын шалгуур үзүүлэлтүүд

Энэхүү товхимолд ОУХБ-аас боловсруулсан албадан хөдөлмөрийг таних, илрүүлэх шалгуур үзүүлэлтүүдийг танилцуулж байна. Эдгээр нь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий албан хаагчид, хөдөлмөрийн хяналтын байцаагч нар, үйлдвэрчний эвлэлийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад албадан хөдөлмөрт өртөж, яаралтай тусламж шаардлагатай болсон байж болзошгүй хүнийг таньж илрүүлэхэд нь туслах зорилготой юм. Уг үзүүлэлтүүд нь албадан хөдөлмөр байж болзошгүйг илтгэх хамгийн нийтлэг шинж тэмдэг буюу “сэжүүр” болно.

ОУХБ “Албадан хөдөлмөртэй тэмцэх тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэх явцдаа олж авсан мэдлэг, туршлага болон Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 29 дүгээр конвенцод албадан хөдөлмөрийг “тухайн хүн сайн дураараа санал болгоогүй байхад аливаа шийтгэл ногдуулахаар сүрдүүлж ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэхийг хэлнэ” хэмээн тодорхойлсонд үндэслэн эдгээр үзүүлэлтийг боловсруулсан юм.

Албадан хөдөлмөрийг илрүүлэх 11 шалгуур үзүүлэлтийг бодит жишээгээр товч тайлбарласан тус товхимол нь албадан хөдөлмөр хэрхэн бий болж, хохирогчид ямар нөлөө үзүүлдгийг ойлгоход тань тусална.

Орчуулгыг 2024 оны 1 сард хянан тохиолдуулж, сайжруулан хэвлэв.