XXI зууны малчин: Модуль 7. Гай газар дороос

Малчин хүний өдөр тутмын амьдралд мөрдлөг болгон явах зарчмуудыг энгийн хэлбэрээр зурагчлан тайлбарлаж, зайлшгүй мэдвэл зохих мэдлэгийг үе шаттайгаар олгох “21-р зууны малчин” сэдэвт есөн модуль бүхий сургалтын цогц гарын авлага.

Энэхүү модулийг судалснаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн явцад гарч болох осол гэмтэл, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрөө зөв зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшиж, осол, гэмтэл, эрсдлийн үед тайван байх, зөв шийдвэр гаргах хандлага төлөвшилтэй болно.

Сургалтын гарын авлагын нэмэлт материалуудыг ашиглан “Сайн малчны хөтөч”-өөр өөрийгөө сорьж, “Малчин өрхийн орлого зарлагын бүртгэл, ашгийн тооцооны дэвтэр”-ийг хөтлөн ашиг орлогоо тооцож, “Мал аж ахуй, мал эмнэлэгийн хуваарьт ажил”-ын хүснэгтийг ашиглан хийх ажлаа урьдаас төлөвлөж сурснаар Таны сайн малчин болох анхны алхам, суурь мэдлэг, хийж сурах, хэвшиж дадах ажлын эхлэл байх болно.