XXI зууны малчин: Модуль 5. Хангай дэлхийн хишиг
Малчин хүний өдөр тутмын амьдралд мөрдлөг болгон явах зарчмуудыг энгийн хэлбэрээр зурагчлан тайлбарлаж, зайлшгүй мэдвэл зохих мэдлэгийг үе шаттайгаар олгох “XXI зууны малчин” сэдэвт есөн модуль бүхий сургалтын цогц гарын авлага.
Энэхүү модулийг судалснаар хадлан, тэжээл бэлтгэх, мал тэжээх, зуд байгалийн гамшгийг эрсдэл багатай давах мэдлэг, чадвар эзэмшин, малаа хайрлах, тордох сэтгэлтэй болно.
Сургалтын гарын авлагын нэмэлт материалуудыг ашиглан “Сайн малчны хөтөч”-өөр өөрийгөө сорьж, “Малчин өрхийн орлого зарлагын бүртгэл, ашгийн тооцооны дэвтэр”-ийг хөтлөн ашиг орлогоо тооцож, “Мал аж ахуй, мал эмнэлэгийн хуваарьт ажил”-ын хүснэгтийг ашиглан хийх ажлаа урьдаас төлөвлөж сурснаар Таны сайн малчин болох анхны алхам, суурь мэдлэг, хийж сурах, хэвшиж дадах ажлын эхлэл байх болно.