Ахмад настны нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэл болон малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тэтгэврийн шинэ хөтөлбөрийн санхүүгийн үнэлгээ
Энэхүү тайланд Монгол Улсын тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд дэвшүүлсэн зарим саналд шинжилгээ хийв. Түүнчлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тэтгэврийн шинэ хөтөлбөр нэвтрүүлэх асуудалд дүн шинжилгээ хийсэн болно. Энэ нь Монгол Улсын тэтгэврийн одоогийн тогтолцоонд хийсэн актуар тооцоолол биш болохыг анхаарвал зохино. Ийм тооцоолол хийхэд шаардагдах зарим тоон мэдээлэл олдоогүй боловч шинэчлэлийн хүрээнд санал болгож буй хувилбаруудын өртөг зардлыг тооцоход хүрэлцэхүйц байсан юм.
ОУХБ малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус эдийн засагт ажиллагчдад зориулсан тэтгэврийн шинэ хөтөлбөрийн бүтэц, актуар тооцооллыг хийхэд дэмжлэг авах тухай Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авсан юм. 2014 оны 5 дугаар сард тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой ажлыг удирдан чиглүүлэх зорилготойгоор гурван талын төлөөлөл бүхий Төслийн удирдах хороо байгуулагдсан байна. Түүнээс хойш нийгмийн түншүүд тэтгэврийн дизайны хэд хэдэн хувилбарыг авч хэлэлцэн санал болгосон байна.
2015 оны эхээр Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2015-2030 онд баримтлах бодлогын төслийг УИХ-д өргөн барьсан байна. Шинэчлэлийн бодлогын зорилгод олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж, Монгол Улсын ахмад настнуудын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхээр тусгажээ.