Манай хоршоо - Хөдөө аж ахуйн хоршоог удирдах нь Сургагч багшийн гарын авлага
“Манай хоршоо – Хөдөө аж ахуйн хоршоог удирдах нь” хэмээх сургалтын багц нь дөрвөн модуль болон сургагч багшийн гарын авлагаас бүрдэх ба ОУХБ-ын сургалтын багцыг орчуулан, Монголын хөдөө аж ахуйн хоршоодын туршлагаар баяжуулан боловсруулсан болно.
Энэхүү гарын авлага нь ХАА-н хоршооны мeнeжeрүүдийг зах зээлийн баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлэх явцад хоршоонд байнга тулгардаг үндсэн сорилтуудыг тодорхойлж, шийдвэрлэх чадвартай болоход нь туслах зорилготой.
Сургагч багшийн гарын авлага нь бодит жишээ, хөтөлбөр ашиглан харилцан идэвхтэй, туршлагад суурилсан ХАА-н хоршоодын менежментийн сургалтуудыг зохион байгуулах чадвартай болгох; тухайн сэдвээр мэдлэг солилцох зорилгоор төрөл бүрийн сургалтын арга хэрэгслүүдэд сургагч багш нарыг сургах; мэдлэг хуваалцах болон сургалтын үйл явцыг сонирхолтой болгох таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн болно.