Манай хоршоо: Хөдөө аж ахуйн хоршоог удирдах нь Модуль 3. ХАА-н үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт

“Манай хоршоо – Хөдөө аж ахуйн хоршоог удирдах нь” хэмээх сургалтын багц нь дөрвөн модуль болон сургагч багшийн гарын авлагаас бүрдэх ба ОУХБ-ын сургалтын багцыг орчуулан, Монголын хөдөө аж ахуйн хоршоодын туршлагаар баяжуулан боловсруулсан болно.

Энэхүү гарын авлага нь ХАА-н хоршооны мeнeжeрүүдийг зах зээлийн баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлэх явцад хоршоонд байнга тулгардаг үндсэн сорилтуудыг тодорхойлж, шийдвэрлэх чадвартай болоход нь туслах зорилготой.

ХАА-н үйлдэрлэлийн орцын нийлүүлэлт хэмээх энэхүү модулиар ХАА-н үйлдвэрлэлийн орцын худалдан авалт, хадгалалт ба нөөцийн удирдлага, үйлчилгээний борлуулалтын талаар танилцуулна.