Баянхонгор, Өвөрхангай аймгийн залуучуудын орлогын баталгааг сайжруулах туршилтын хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан
Энэхүү тайланд хөдөөгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт, орлогын баталгааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн туршилтын хөтөлбөрийн стратеги, үр дүн, сургамж, тэдгээрт үндэслэн боловсруулсан зөвлөмжийг танилцуулав.
Туршилтын хөтөлбөрийн үр дүнгээс үзэхэд бүтээмжтэй хөдөлмөр эрхэлж орлогын баталгаагаа бүрдүүлэхэд малчдад тулгардаг бэрхшээлийг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна. Нийгмийн хамгаалал, бизнес эрхлэх ухаан, ур чадвар хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлыг малчдын хоршоог дэмжих үйл ажиллагаатай хослуулах замаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээний үр нөлөөг сайжруулах боломжтойг тус тайланд харуулсан байна.