Малын хишиг: Арьс шир
Энэ цуврал нь “Малын хишиг” гэсэн ерөнхий нэртэй бөгөөд “Хонины ноос, сарлагийн хөөвөр”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн”, “Арьс шир”, “Мах, махан бүтээгдэхүүн” хэмээх дөрвөн тусгай гарын авлагаас бүрдэнэ.
Малын хишиг сүү, мах, ноос ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулалтыг хийж үндэсний үйлдвэрээ дэмжих, улмаар малчин хүн орлогоо нэмэгдүүлэх, гэртээ төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологийг бие даан сурахад туслах зорилго, агуулга бүхий “Малын хишиг” хэмээх цуврал гарын авлагыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын аргачлалаар боловсруулсан болно.
Гарын авлагаас малын арьс шир түүний ач холбогдол, анхан шатны боловсруулалт хийж үйлдвэрт нийлүүлэх болон гэрийн нөхцөлд эдлэл хийх замаар үнэ өртгийг нэмэгдүүлэх боломж; бог, бодын арьс, шир, сур гандах ган бэлтгэх, гандах, элдэх, утах, будах аргачлалтай танилцан малын тоног хэрэгсэл (ташуур, ногт, хазаар, чөдөр гэх мэт) хийж чаддаг болно. Түүнчлэн ногт, хазаарын сагалдрага, сэжим, ташуурын мод ба сурны бэхэлгээг олон хувилбараар зангидаж сурна.