Малын хишиг: Хонины ноос, сарлагийн хөөвөр
Энэ цуврал нь “Малын хишиг” гэсэн ерөнхий нэртэй бөгөөд “Хонины ноос, сарлагийн хөөвөр”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн”, “Арьс шир”, “Мах, махан бүтээгдэхүүн” хэмээх дөрвөн тусгай гарын авлагаас бүрдэнэ.
Малын хишиг сүү, мах, ноос ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулалтыг хийж үндэсний үйлдвэрээ дэмжих, улмаар малчин хүн орлогоо нэмэгдүүлэх, гэртээ төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологийг бие даан сурахад туслах зорилго, агуулга бүхий “Малын хишиг” хэмээх цуврал гарын авлагыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын аргачлалаар боловсруулсан болно.
“Малын хишиг” хэмээх цуврал гарын авлагын гол ач холбогдол нь малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх арга ухаан, санаа сэдлийг малчны гэрт хүргэж байгаа явдал юм. Энэхүү гарын авлагуудын цуврал шинжийг агуулах нэг гол онцлог нь сурах аргыг боловсруулсан загвар нь ойролцоо бөгөөд бүгдээрээ бие даан суралцахад зориулагдсан болно.