Малын хишиг: Мах, махан бүтээгдэхүүн

Энэ цуврал нь “Малын хишиг” гэсэн ерөнхий нэртэй бөгөөд “Хонины ноос, сарлагийн хөөвөр”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн”, “Арьс шир”, “Мах, махан бүтээгдэхүүн” хэмээх дөрвөн тусгай гарын авлагаас бүрдэнэ.

Малын гаралтай түүхий эдэд анхан шатны арчилгаа тордолт, боловсруулалт хийж малчин хүн орлогоо нэмэгдүүлэх, улмаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, малын гаралтай түүхий эдээр гэртээ төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргыг бие даан сурахад туслах зорилго, агуулга бүхий “Малын хишиг” хэмээх цуврал гарын авлагыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын аргачлалаар боловсруулан хүргэж байна.

“Мах, махан бүтээгдэхүүн” хэмээх гарын авлагыг судалснаар махан идээ хүнс боловсруулах арга туршлагаа улам баяжуулж мах, махан бүтээгдэхүүнээс олох орлогоо нэмэгдүүлэх сэдэл санаа авах төдийгүй, монгол хоол хүнсний уламжлалт соёлын өвийг хадгалан хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлтэй болно.

Энэхүү цуврал гарын авлагуудын цуврал шинжийг агуулах нэг гол онцлог нь сурах аргыг боловсруулсан загвар нь ойролцоо бөгөөд бие даан суралцахад зориулагдсан болно.