Малын хишиг: Сүү, сүүн бүтээгдэхүүн

Энэ цуврал нь “Малын хишиг” гэсэн ерөнхий нэртэй бөгөөд “Хонины ноос, сарлагийн хөөвөр”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн”, “Арьс шир”, “Мах, махан бүтээгдэхүүн” хэмээх дөрвөн тусгай гарын авлагаас бүрдэнэ.

Сүү, мах, ноос ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулалт хийж малчин
хүн орлогоо нэмэгдүүлэх, улмаар үндэсний үйлдвэрээ дэмжих, малын гаралтай
түүхий эдээр гэртээ төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологийг бие даан
сурахад туслах зорилго, агуулга бүхий “Малын хишиг” хэмээх цуврал гарын авлагыг
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын аргачлалаар боловсруулсан болно.

“Сүү, сүүн бүтээгдэхүүн” хэмээх энэхүү гарын авлагаар суралцсанаар малчид идээ
цагаагаа боловсруулах арга туршлагаа улам баяжуулж сүү, цагаан идээнээс олох
орлогоо нэмэгдүүлэх төдийгүй, монгол цагаан идээний уламжлалт соёлын өвийг
хадгалан хөгжүүлэхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах юм.