Орон нутагт хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих, ур чадвар хөгжүүлэх арга хэмжээ болон нийгмийн хамгааллын үйлчилгээний уялдааг сайжруулах нь" туршилтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулах семинар

ОУХБ-аас Японы Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих, АСЕАН-ны туршлагаас суралцах нь төсөл(МАПС)"-ийн хүрээнд хэрэгжсэн хөдөө орон нутагт залуу малчдын хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх арга хэмжээ болон нийгмийн хамгааллын үйлчилгээний уялдааг сайжруулахад чиглэсэн туршилтын хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа.

Туршилтын хөтөлбөрт хамрагдсан орон нутгийн төлөөлөгчид хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар, малчдын хоршоог чадавхжуулах, залуу малчдын мал маллагааны болон малын гаралтай бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх ур чадвар, бизнесийн болон нийгмийн хамгаалын талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, тэдгээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулав. Семинарт оролцогчид залуу малчдын ур чадварыг хөгжүүлэх, сумын түвшинд бизнесийн зөвлөх үйлчилгээг бий болгон хөгжүүлэх, малчдын хоршооны хөгжлийг дэмжих, малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чадавх, орон нутгийн зохицуулалтыг сайжруулах боломжийн талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлогын болон үйл ажиллагааны зөвлөмжийг гаргав. Мөн малчдын хоршооны менежментийн чадавхийг бэхжүүлэх хүрээнд “Манай хоршоо-Хөдөө аж ахуйн хоршоог удирдах нь” сургалтын хэрэглэгдэхүүн, түүнийг түгээн дэлгэрүүлэх арга замын талаар хэлэлцэж, малчдын хоршооны алсын хараа, хөгжлийн загварын талаар санал солилцсон байна.