Албан бус эдийн засаг

Монгол Улсын албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгааны тайлан

Монгол улсын албан бус эдийн засгийн төлөв байдлыг 2021 онд судалсан үр дүнг энэхүү тайланд тусгалаа.

Монголын нийгэмд зохих шийдлээ хүлээж буй тулгамдаж буй олон асуудлын нэг нь албан бус хөдөлмөр эрхлэлт юм. Монгол улс дахь албан бус хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгааны үр дүнг энэхүү тайланд танилцуулж байна. Судалгаагаар албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, албан бусаар ажиллах болсон шалтгаан, албан эдийн засагт шилжих боломж, КОВИД-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэлтэд үззлж буй нөлөөг тодорхойллоо. Мөн тус судалгаагаар цар тахлын үед төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд, албан бус хөдөлмөр эрэхлэгчдэд хэр хүртээмжтэй байгааг тодруулсан юм.