Модуль 11. Ухаалаг ажилтан

Энэхүү модульд ажилтны хүлээх үндсэн үүрэг хариуцлагын талаар ярилцаж, хөдөлмөрийн хүрээний суурь эрхийн тухай мэдлэг олгоно.

Эхний хэсэгт оролцогчид ажил болон гэр бүлийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлагын талаар ойлголттой болно. Хоёр дахь хэсэгт 1998 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд гаргасан хөдөлмөрийн хүрээний суурь зарчмууд ба эрхүүдтэй танилцана. Ингэхдээ дэлхий нийтийн зохистой хөдөлмөр эрхлэлтийн амин чухал зарчим болох “ялгаварлан гадуурхахгүй байх” болон “эвлэлдэн нэгдэх эрх”-ийг онцлон авч үзэх болно. Сэдвийн төгсгөлд гэрийн үйлчилгээний ажилчдын зохистой хөдөлмөрийн тухай танилцуулна. Төгсгөлийн гурав дахь хэсэгт ажлын байран дахь эрүүл мэнд: эхчүүдийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ХДХВ/ДОХ-ын халдвартай ажилтнуудад ялгаварлалгүй тэгш хандах тухай авч үзнэ.