Модуль 3. Гэр бүл, нийгэм дэх тэгш байдал

Энэхүү модуль нь тэгш байдлын тухай нийтлэг асуудлууд, ялангуяа гэр бүл дэх эрэгтэй эмэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн эрх тэгш байдлын асуудлыг онцлон танилцуулах юм.

Модульд багтсан дасгал ажлууд нь эрэгтэй хүүхэд, эмэгтэй хүүхэд, эрэгтэй хүн, эмэгтэй хүн байна гэдэг нь юу гэсэн үг болохыг илүү гүнзгий ойлгоход тусална. Хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүд өөрийн хүйс, үүрэг хариуцлагын талаарх ойлголт, хандлагаа тодорхойлоод зогсохгүй энэ талаарх бусдын байр суурь, хандлагыг судлах болно. Улмаар өөрийн гэр бүл болон нийгэмд зонхилдог жендэрийн талаарх үнэт зүйл, хэм хэмжээ болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд хандах хандлага, тэдний хоорондын харилцаа зэргийг задлан шинжилнэ. Хүн бүр өөрийгөө бүрэн дүүрэн хөгжүүлэх эрхтэй болохыг, энэ эрхээ эдлэхэд нь гэр бүлийн гишүүдээ хэрхэн дэмжих талаар мэдэх болно. Түүнчлэн гэр бүлд үүсдэг зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар дасгал ажиллана.