Social security

Албан бус эдийн засагт ажиллагчдыг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах нь

Энэхүү товчоонд эхчүүдийн хамгааллын хамрах хүрээг өргөжүүлж, албан бус хэвшилд ажиллагчдыг амжилттай хамруулж буй орнуудын туршлагаас хуваалцсаны дотор бүх эмэгтэйчүүдийг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулсан Монгол Улсын жишээг дурдсан байна. Түүнчлэн албан бус эдийн засагт ажиллагчдыг эхчүүдийн хамгаалалд хамруулахтай холбоотой ОУХБ-ын хэм хэмжээг товч танилцуулжээ.

Эхчүүдийн хамгаалал нь жирэмсэн болон амаржсаны дараах үед эх, хүүхдийг эдийн засгийн хүндрэл, эрүүл мэндийн эрсдэлд орохоос сэргийлнэ. Хөдөлмөр эрхэлж байгаа нийт эмэгтэйчүүдийн дөнгөж 28 хувь нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой байна. Хамрагдаж чадахгүй байгаа эхчүүдийн дийлэнх нь албан бус эдийн засагт ажиллаж байна. Албан бус эдийн засагт ажиллагч эмэгтэйчүүдийн шимтгэл төлөх чадавх, шинж байдал, нөхцөл бололцоо, хэрэгцээг харгалзан үзсэний үндсэн дээр хянамгай хэрэгжүүлж чадвал нийгмийн даатгал, татвараас санхүүждэг мөнгөн тэтгэмжийн хөтөлбөрүүдэд тэднийг хамруулах боломж бий. Эхчүүдийн хамгааллын тухай 183 дугаар конвенц, түүнийг дагалдан гарсан 191 дүгээр зөвлөмж, Нийгмийн хамгааллын суурь түвшний тухай 202 дугаар зөвлөмж, Албан бус хэвшлээс албан эдийн засагт шилжих тухай 204 дүгээр зөвлөмж зэрэг ОУХБ-ын хэм хэмжээнд эхчүүдийн хамгааллыг өргөжүүлж албан бус эдийн засагт ажиллагчдыг хамруулах талаарх удирдамж тусгагдсан байна.